top banner

Шинэ Үндсэн хуулийн 26 жилийн ойг тэмдэглэв


2018-01-13 17:20:46
Зураг
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярыг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ арга хэмжээний хүрээнд ахмад депутат өдгөө 85 настай Т.Ядамсүрэн гуайг урьж хүндэтгэл үзүүлсэн юм.




Т.Ядамсүрэн гуай Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлтүүд, өөр хоорондын ялгаа зэрэг түүхэн ач холбогдолтой мэдээллүүдийг залуучуудад өгсөн юм. Энэхүү тэмдэглэлт өдрийн баярын хуралд аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн ажилтан, албан хаагчид, иргэд гээд 300 гаруй хүмүүс оролцов.

Дараа нь Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөв.








 
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд