top banner

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ой тохиож байна


2018-01-13 15:11:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярын өнөөдөр тохиож байна.

1922 оны энэ өдөр буюу 1 дүгээр сарын 13-нд  Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй. Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцах болсон юм. Харин Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар тус газрыг ОБЕГ-ын бүтцэд нэгтгэсэн түүхтэй.
 
Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд