top banner
Шуурхай мэдээ

Отроор яваа малчдад нүүрс үнэ төлбөргүй олгоно


2018-01-12 13:24:19
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн найман сумын нутаг дэвсгэр тал газраа 20-30 см, хунгар газраа 80-90 см зузаан цастай байна. Их цасны улмаас хүн, малгүй зутарч, өвс тэжээл, түлээ түлшний асуудал тулгамдаж эхэлж байгаа бөгөөд аймгаас 125 тонн нүүрсийг отрын малчдад үнэ төлбөргүйгээр өгөх шийдвэрийг гаргажээ.
Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэ-Далай, Төв аймгийн Дэлгэрхаан, Архангай аймгийн Хашаат зэрэг сумдад манай аймгийн 493 өрхийн 350 мянга орчим толгой мал оторлож байгаа бол аймаг дотроо Баянгол суманд 290 өрхийн 200 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байна. Тэдгээр малчин өрхүүдэд нүүрс хүргэх ажлыг зохион  байгуулахаар таван цэг байгуулаад байгаа аж.
Б.Батчимэг

Монгол брэнд