top banner

Рашаант суманд шүлхийн сэжиг илэрчээ


2018-01-12 12:40:36
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын Харчулуут багт малын шүлхий өвчний сэжиг илэрсэн учир хөл хорио түр тогтоожээ.
Урд бүсийн суманд “Нүүдлийн Тамгын газар” ажиллуулж яваа аймгийн Засаг даргын Тамгын газрын  ажлын хэсэг тус суманд түр хорио цээрийн дэглэмд ороод байна.
Аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас шуурхай ажлын хэсэг гарч тус суманд малын шүлхий өвчний сэжгийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
М.Батжаргал

Монгол брэнд