75 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадмын ялагчид тодорлоо

Дэлхийн мэдээ | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-08 14:21:37
МОСКВА. /РИА Новости/. 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын ялагчид тодорчээ. АНУ-ын Калифорни муж улсын Лос Анжелес хотод болсон энэ удаагийн шагнал гардуулах ёслолд олон жүжигчин бэлгийн дарамт, хүчирхийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хар өнгийн хувцас өмсөж ирсэн байна. 

Шилдэг эрэгтэй туслах дүр: Сэм Рокуэлл, "Three Billboards Outside Ebbing, Missouri" кино.



Шилдэг эмэгтэй туслах дүр: Эллисон Женни, "I, Tonya" кино.




Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин:  Жэмес Франко, “The Disaster Artist”



Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Сирша Ронан, “Lady Bird



Драм төрлийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Гари Олдмен, “Darkest Hour”



Драм төрлийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Фрэнсис Макдорманд, “Three Billboards Outside Ebbing, Missouri”




Шилдэг  драм кино төрөлд: Найруулагч Мартин Макдонахын “Three Billboards Outside Ebbing, Missouri” кино.



Шилдэг инээдмийн болон мюзикл кино: “Lady Bird”



 

Шилдэг хүүхэлдэйн кино: "Coco"



Шилдэг найруулагч: Мексикийн найруулагч Гильермо дель Торо



Шилдэг кино зохиол: Английн найруулагч, зохиолч Мартин Макдонахын “Three Billboards Outside Ebbing, Missouri”


Шилдэг инээдмийн цуврал: “The Marvelous Mrs. Maisel” 



Телевизэд зориулан бүтээсэн шилдэг богино цуврал болон бүрэн хэмжээний кино: “Big Little Lies” 

 Гадаад хэл дээрх шилдэг кино: Германы кино найруулагч Фатиха Акинагийн “Зааг дээр” 






Э.Аянзаяа

Холбоотой мэдээ