top banner

Америкийн алдарт дуучин бүсгүйг оюуны өмч хулгайлсан хэрэгт буруутгажээ


2018-01-08 14:04:59
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Дууны ая хулгайлсан гэх үндэслэлээр буруутгагдаад буй Америкийн алдарт дуучин Лана Дел Рей шүүхэд очиход бэлэн байгаагаа мэдэгджээ.

Энэ талаар дуучин Лана Дел Рей “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ “Энэ дуутай холбоотой зарга мэдүүлсэн нь үнэн. Гэхдээ би дуугаа “Creep” дууны хөгжмөөс санаа авч гаргаагүй. Гэтэл “Радиохейд” хамтлаг дуунаас нь санаа авсан хэмээн үзээд, дууны нийтлэлээс 100 хувийн төлбөр авна гээд байгаа юм. Би 40%-ийг санал болгосон ч тэд 100 хувь авна гэсэн ба тэдний өмгөөлөгчид хатуу байр суурьтай байгаа учир асуудлыг шүүхээр л шийднэ” гэжээ.

Америкийн алдарт дуучин Лана Дел Рейн “Get Free” хэмээх дуу нь “Creep” хэмээх дуутай нь маш төстэй учраас зохиогчийн эрхийг зөрчсөн гэж Их Британийн нэрт "Радиохейд" альтернатив рок хамтлаг үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор “Радиохейд” хамтлаг нөхөн төлбөр авах юм уу хамтран зохиогчоор бүртгүүлж, зохиогчийн шагнал авдаг болох хүсэлтэй байгаа аж. 
 
 
Э. Аянзаяа  



Монгол брэнд