top banner

Оросын Ми-24 онгоц осолджээ


2018-01-03 18:55:31
Зураг
МОСКВА. /ТАСС/. Сирийн Хама хотын нисэх онгоцны буудлын дээгүүр нисч явсан Оросын Ми-24 онгоц техникийн доголдлын улмаас осолдсон талаар Оросын БХЯ мэдээлэв.
 
Тус яамны мэдээлэлд дурдсанаар, онгоцны буудлаас 15 км-ийн зайд буулт хийх гэж байх үеэр осолдсон онгоцны хоёр нисгэгч амиа алдаж, нэг техникч шархаджээ. Эрэн хайх, аврах багийнхан техникчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Ми-24 нисэх онгоцонд гал гараагүй аж. 

Э. Аянзаяа 

Монгол брэнд