top banner

“Оны хамгийн шударга бус бөгөөд хамгийн ихээр худалдагдсан хэвлэл мэдээллийн байгууллага” шагналыг олгоно


2018-01-03 18:50:03
Зураг
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Оны хамгийн шударга бус бөгөөд хамгийн ихээр худалдагдсан хэвлэл мэдээллийн байгууллага”-ыг тодруулан шагнал олгох гэж байгаа тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Д.Трамп хэлэхдээ “Даваа гарагийн 17:00 цагт би оны хамгийн шударга бус, хамгийн ихээр бусдад худалдагдсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шагнал олгохоо зарлаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шударга бус байдал болон  худал хуурмаг мэдээлэл нь уг шагналыг гол шалгуур үзүүлэлт нь болно” гэжээ.

Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн ихэнх хэрэгсэл өөрийнх нь эсрэг хандлагатай байдаг, баттай биш мэдээлэл нийтэлдэг гэж үздэг Дональд Трамп “Си-Эн-Эн” телевиз болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тун шүүмжлэлтэй ханддаг аж. 

Э. Аянзаяа

Сурталчилгаа
Монгол брэнд