top banner
Шуурхай мэдээ

Хөрөнгийн бирж 31 компанийн 244 263 ширхэг хувьцаа арилжив


2018-01-03 17:53:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 244 263 ширхэг хувьцаа арилжсанаас 15  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 11  компанийн хувьцааны ханш буурсан бол 5  компанийн ханш тогтвортой байв.

Үүнээс "Евроазиа Капитал холдинг" /SUN/ +15 хувь,"Гонир" /GNR/ +15 хувиар болон "ЕМоние"/HCH/+15 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс” /AOI/ -14.96 хувь, "Хэрлэн Хивс" /HRL/ -5.2 хувиар буюу  хамгийн их уналттай байв.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 799 ширхэг үнэт цаас 79 сая  260800 төгрөгөөр арилжсан байна.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,189.03 нэгж болж 1.02 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 470 тэрбум 853 сая 107 203 боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.

Монгол брэнд