Чандмань, Мянгад сумын нийт нутаг зудын эрсдэлтэйд тооцогджээ

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-01-03 17:18:02
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний  газраас  зудын эрсдлийн үнэлгээ хийхэд Чандмань, Мянгад сумдын нийт нутаг зудын эрсдэлтэйд тооцогджээ.
Дарви сумын баруун өмнө, өмнө зүг, Цэцэг сумын баруун өмнө зүгийн нутгаар нэн эрсдэлтэй нутагт, Эрдэнэбүрэн, Жаргалант, Буянт, Манхан, Зэрэг, Дарви, Цэцэг, Дуут сумдын ихэнх нутгаар, Ховдын зүүн тал, Мөнххайрхан сумын зүүн өмнө, Мөст  сумын баруун өмнө зүгийн нутгаар их эрсдэлтэй байна.
Цаашид цаг агаарын байдал муудаж цас нэмж орвол дээрх сумдаар өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Хүйтний улирлын цаг агаарын төлөвийн мэдээгээр цаашид зарим газраар ахиу цас орох төлөвтэй байгаа нь зудын эрсдэл улам нэмэгдэх хандлагатайг харуулж  байна.
Одоогоор Чандмань, Дарви сумдад цас орж, тарга, тэвээрэг муу авсан мал өлдөн, өвсний гарц муу байгаагаас хорогдож эхэлж байгаа ба цаашид бүх сумдыг хамрах нөхцөл байдал тулгараад байна.
                                                                                                                                                          А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ