top banner
Шуурхай мэдээ

Сүхбаатар аймагт шатахууны үнэ нэмэгдээгүй


2018-01-03 17:01:55
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт шатахууны үнэ нэмэгдээгүй, мөн шатахууны ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй байна.

Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг бүх шатахуун түгээх станцуудын ханш ижил түвшинд байгаа гэдгийг "НИК" ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын дарга Д.Амарбат хэллээ.
Нийслэл Улаанбаатар хот болоод зарим аймгуудад шатахууны үнэ нэмэгдсэн хэдий ч Сүхбаатар аймагт одоогоор шатахууны үнэд ямар нэг өөрчлөлт ороогүй байгааг ийнхүү албаны хүн хэллээ. Тус аймагт 01 дүгээр сарын 03-ны байдлаар АИ92 1740 төгрөг, А80 1630 төгрөг, дизель түлш 1870 төгрөгийн ханштай байна.
Т.Одончимэг

Монгол брэнд