Архангай аймагт шинэ оны эхний өдөр 3 хүүхэд төржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-01-03 17:00:37
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт он солигдох мөч буюу 2017 оны 12-р сарын 31-нд 3 эх амаржиж 1 хүү, 2 охин мэндэлсэн бол шинэ оны эхний өдөр буюу 2018 оны 1-р сарын 1-ний өдөр мөн 3 эх амаржиж 1 хүү, 2 охин мэндэлжээ.

2017 онд нийт 1454 эх амаржиж 703 охин, 761 хүү төрсөн байна. Үүнээс 10 нь ихэр хүүхдүүд байжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ