Шинэ жилийн шөнө гэр бүлийнхнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-03 16:55:19
НЬЮ-ЖЕРСИ./Би-Би-Си/. АНУ-ын Нью-Жерси муж улсын Лонг-Бранч хотод нэгэн этгээд гэр бүлийн гишүүд болон өндөр настан нэгэн хүнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа талаар “Би- Би-Си” телевиз мэдээлэв.

Энэ хэрэг өнгөрсөн ням гарагт буюу 12 дугаар сарын 31-ний шөнө орон нутгийн цагаар 23:43 цагийн үед болжээ. Цагдаа нар хэргийн газар очиход 44 настай Стивен Кологи, 42 настай Линда Кологи, 18 настай Бриттани Кологи болон 70 настай Мэри Шульц нарын цогцос байжээ. Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байна. 

Цагдаа нар сэжигтний нэрийг албан ёсоор дурдаагүй боловч хөршүүд нь түүнийг 16 настай Скотт Кологи гэгч мөн болохыг мэдэгдээд байгаа юм. Скотт Кологи нь аутизм буюу бусдаас өөрийгөө тусгаарлах өвчтэй учир сургуульд явдаггүй байсан аж. 
 
“Сэжигтний гэрт түүний ах болон өвөө нар нь байсан. Гэхдээ тэд бууны суманд өртөөгүй. Өмнө нь энэ гэр бүлд ямар нэгэн хүчирхийлэл гарч байгаагүй” хэмээн Монмут тойргийн прокурор Кристофер Грамиччони мэдэгдсэн байна. 

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ