Цэргийн алба хаагч буугаа цэвэрлэж байгаад сум алджээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-01-03 16:12:38
Дорнод /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын харьяа 065-р ангийн ахлагч өөрийгөө буудаж шархдуулжээ. 065-р анги нь Дорнод аймагт байрладаг. Дээрх явдал 12-р сарын 25-нд болсон байна.  Цэргийн алба хаагч буугаа цэвэрлэж байх үедээ санамсаргүйгээр сум алдаж гэмтсэн гэж эх сурвалж мэдээлэв.
Цэргийн алба хаагчийн биеийн байдал хэвийн байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ