top banner

Багш нар онлайн сургалтаар хөгжих боломж бүрдлээ


2018-01-03 14:22:29
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Онлайн сургалтын цахим кампустай болох ажлын бэлтгэлийг Ховд аймгийн Боловсрол,  соёл, урлагийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард эхлүүлж боловсролын газрын мэргэжилтнүүдэд цахим сүлжээ, google багцыг ашиглах хэрэглэх чиглэлээр сургалт зохион байгуулсан байна.
Мөн esurgaltkhovd.edu.mn домайн нэрийг "Эрдэмнэт" сүлжээнээс, сервэрийг "Ай Түүлс" ХК-аас тус тус түрээслэн авч moodle системийг суурилуулан тохиргоог хийж сургалт эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсний үндсэн дээр "Онлайн сургалтыг зохион байгуулах арга зүй" сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын цахим сургалтын албаны дарга И.Батхүү, арга зүйч Б.Цогбадрах нар удирдан зохион байгууллаа. Тус сургалтад мэдээллийн технологийн багш 24, БСУГ-ын  дарга мэргэжилтэн 13 нийт 37 хүн хамрагдаж moodle системийг ашиглан онлайн сургалтын агуулга хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, үнэлгээний арга зүй, контентийг удирдах зэрэг арга зүйг суралцлаа.
Тус сургалтыг зохион байгуулснаар Ховд аймагт  төдийгүй Монгол Улсад  цахим орчинд онлайн сургалтаар дамжуулан багшийн мэдлэг боловсрол, ур чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм. 
Сургалтыг онол дадлага хослуулан сургагч багш нарын хийх ёстой зааварчилгааны дизайн, сургалтын агуулга хөгжүүлэлтийн алхам бүрийг туршин хийж гүйцэтгэсэн нь үр дүнтэй байлаа. Сургалтын хугацаанд сургалтад оролцогчид идэвхтэй байж хичээл таслах, хоцрох тохиолдол гараагүй болно.
Түүнчлэн хөдөөгийн сумдад moodle системийг дотоод сүлжээний орчинд ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн нь мэдээллийн технологийн багш нарт цаашид сурч, судлах, хэрэглэх өргөн боломжийг бүрдүүлж өглөө.
Энэхүү сургалтын үр дүнд ирэх хичээлийн жилүүдэд Ховд аймгийн багш нар онлайн сургалтаар хөгжих боломж бүрдлээ.
                                                                                                                                                       А.Бямбасүрэн
 

Сурталчилгаа
Монгол брэнд