top banner
Шуурхай мэдээ

Ан амьтдыг хамгаалах биотехникийн арга хэмжээ авч байна


2018-01-03 13:38:14
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь

б

иотехникийн арга хэмжээ авч зэрлэг ан амьтдад өвс, мөс тавьж байна. 
Энэ удаад тус аймгийн Баяндалай сумын Аргалант, Зурамтай зэрэг ууланд 8 цэгт мөс, өвс тавьж өгчээ. Мөн Өмнийн говийн элс ХХК нь байгаль орчны бодлогынхоо хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр биотехникийн арга хэмжээнд оролцож Гурвантэс сумын нутагт хэд хэдэн газарт 130 тонн мөс байрлуулжээ. Энэ нь цас багатай байгаа үед ан амьтдыг ундаалах зорилготой юм. 
Тус аймгийн нийт нутгаар өнгөрсөн зун гантай байсны улмаас бэлчээрийн гарц муу мөн цас орохгүй байгаа учир биотехникийн аргаар ховор ан амьтдаа хамгаалж байгаа юм. 
 Д.Мишигсүрэн


Монгол брэнд