top banner

Увс аймгийн мал сүрэг 3 сая давлаа


2018-01-03 13:01:29
Зураг
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн 2017 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гарсан байна. 2017 онд Увс аймгийн малын тоо 3 сая 129.7 мянган толгойд хүрч өнгөрсөн оноос 12.4 хувиар өсчээ. Мал таван төрөлдөө өссөн бөгөөд аймгийн түүхэнд анх удаагаа малын тоо 3 сая даваад байна.
Малын тоогоор Тэс сум тэргүүлж, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Хяргас сумд удаалжээ. Адуу, үхэр, хониныхоо тоогоор Тэс сум аймагтаа тэргүүлсэн бол Завхан сум тэмээгээр, Өмнөговь сум ямаагаар олон байжээ. Малтай өрхийн тоо 12,9 мянга болж, үүнээс 200 хүртэл малтай өрх 7,6 мянга байна. Аймгийн хэмжээнд мянгаас дээш толгой малтай өрхийн тоо 417 болж, өмнөх оноос 93 өрхөөр нэмэгджээ.
Б.Батхүү

Монгол брэнд