top banner
Шуурхай мэдээ

Буруу талдаа жолооны хүрдтэй машины гэрлийн тусгалыг өөрчилнө


2018-01-03 12:42:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс автомашины том гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх ажлыг орон даяар эхлүүллээ.

Эхний ээлжинд 10 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэц бэлэн болсон бөгөөд өнөөдрөөс АТҮТ-ийн 21 аймгийн салбаруудад хувиарлаж эхэлсэн байна. Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн том гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, зорчих хэсгийн зүүн гар тал уруу илүү их гэрэл хуваарилдаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг аж.

Монгол Улсад 1990 оноос өмнө зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ашигладаг байжээ. 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон юм. 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган  тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй байжээ.

Ч.Ариунболд

Монгол брэнд