top banner

Ханиад томууны дэгдэлтийг бууруулахад зориулж 2,4 тэрбум төгрөг зарцуулна


2018-01-03 11:27:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ханиад томууны дэгдэлтийн үеэр улсын эмнэлгүүдэд ачаалал үүсч утлагын болон амьсгалын аппарат хүрэлцэхгүй байсан асуудлыг шийдвэрлэжээ.

Засгийн газар нөөц хөрөнгөнөөс энэхүү хүндрэлтэй асуудалд зориулж 2,4 тэрбум төгрөг гаргахаар болсон байна. Уг хөрөнгөөр эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн цалингийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Мөн анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг ажиллуулахад зарцуулна.
Д.Өлзий

Сурталчилгаа
Монгол брэнд