top banner

Бөхийн өргөөнд энэ сард таван барилдаан болно


2018-01-03 11:10:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос шинэ оны эхний сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ.

Уг хуваарийн дагуу энэ нэгдүгээр сард таван барилдаан болох юм. Тухайлбал, нэгдүгээр сарын 06-ны 14 цагт Монгол Улсын начин Н.Мөнхжаргалын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 20-ны 12 цагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, нэгдүгээр сарын 21-нд Талх-Чихэр ХХК-ийн хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 28-нд Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Д.Өлзий

Монгол брэнд