top banner

Мал аж ахуйн брэнд болсон малын үзмэрийг шинэчилжээ


2018-01-02 18:18:31

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Музейд Завханы Буурал үүлдрийн ямаа, Сартуул үүлдрийн хонины цогц чихмэлийг 45 жилийн дараа шинэчлэн дэглэжээ.
Энэхүү цогц үзмэрийг аймгийн Музей, Хөдөө аж ахуйн газраас Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгээр хамтран шинэчлэн дэглэсэн байна. Үзмэрт тавих Сартуул омгийн хонь, Буурал омгийн ямааг Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдаас авч үзмэрт бэлтгэжээ. Үзмэрийг дэглэхдээ Монгол Улсын гавъяат    Х.Лхаасүрэнгийн зөвлөлгөөн дор дэглэсэн байна. Ийнхүү 45 жилийн дараа малын шилдэг үүлдэр, омог болсон эдгээр бүтээлүүдийг дэглэснээр хүүхэд багачууд иргэдэд Завханы мал аж ахуйн брэнд болсон малын үүлдэр угсааг таниулах, цогц мэдлэг мэдээлэл өгөх боломжтой болжээ. Түүнчлэн эрдэм шинжилгээ судалгааны томоохон ажил болжээ.
Дашрамд Буурал омгийн ямаа нь ноолуурын гарц өндөр, микроп нягтрал сайтай, сүү сайтай ажээ. Харин Сартуул үүлдрийн хонь нь мах сүүний гарц ихтэй юм байна.

Б.Мягмарсүрэн 


Сурталчилгаа
Монгол брэнд