top banner

Хөгшрөлтийг удаашруулах аргууд


2018-01-02 16:06:45
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Америкийн эрдэмтэн, физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналтан, биологич Элизабет Блэкберн хөгшрөлтийн талаарх шинжлэх ухааны онол дээрээ үндэслэн хөгшрөлтийг удаашруулах таван аргыг “Business Insider” сэтгүүлд ярилцлага өгөхдөө дурдсан байна.

Тэрбээр юуны өмнө, стрессээ даван туулахыг зөвлөжээ. Ингэхдээ аутизм буюу бусдаас өөрийгөө тусгаарлах өвчтэй хүүхдүүд болон ужиг өвчтэй хүүхдээ асран халамжилдаг эхчүүдийн зан араншинг судалсан байна. Стрессийг даван туулах чадвар сайтай эхчүүдийн хувьд хромосомын төгсгөлийн хэсгүүд /теломер/ нь илүү илүү удаан хугацаанд богиносдог болохыг судалгааны дүн харуулжээ. Теломер гэдэг нь хромосомын яг төгсгөл хэсэгт байрлах ДНХ-гийн нарийхан хэсгийг хэлдэг байна. Теломер богиноссоноор хөгшрөлт явагддаг аж. 
 
Хоёрдугаарт, бясалгал хийхийг Блэкберн зөвлөж байна. Хоёр сарын дотор өдөрт 12 минут бясалгал хийдэг хүмүүсийн теломерийн өөрчлөлт нь удааширч байжээ. Түүнчлэн хүмүүстэй харилцаж, найз нөхөдтэй болох нь чухал юм. Мөн мөнгө олох нь хөгшрөлтийн процессыг удаашруулдаг байна. Судалгааны дүнд өндөр орлоготой хүмүүсийн теломер нь мөнгө бага олдог хүмүүсийнхтэй харьцуулахад илүү урт байжээ.

Э.Блэкберний хувьд хромосомыг теломер хэмээх механизмаар хамгаалдгийг илрүүлж, теломераза гэдэг нэртэй фермент байдгийг нээсний учир  2009 онд Нобелийн шагнал хүртэж байв.
Э. Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд