top banner

Иргэд орлогоосоо хамаарч 10-25 хувийн татвар төлнө


2018-01-02 15:44:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс  өчигдрөөс эхлэн таван төрлийн татварын хувь хэмжээг  нэмлээ.

Тодруулбал иргэд  орлогоосоо хамаарч 10-25 хувийн татвар төлөх юм. 1.5 сая хүртэл орлоготой иргэд 10 хувь,1.5 саяас дээш орлоготой бол 15 хувь, 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь, 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлөхөөр боллоо. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэгдүүлэв. Ингэснээр  11 хувийн татвар төлнө гэсэн үг. Түүнчлэн энэ сараас  тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхлэх юм.

11 дүгээр сарын 30-наас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцавын боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50 мянган төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамарснаар манай улс ийнхүү татварын хувь хэмжээгээ нэмээд байна.

 
Б.Заяа

Монгол брэнд