top banner
Шуурхай мэдээ

Дорноговьд ямааны тоо толгой өсчээ


2018-01-02 15:18:40
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн мал сүрэг өнгөрөгч 2017 онд 248.7 мянган толгойгоор өсч хоёр сая  10 мянган толгойд хүрчээ.
Гэхдээ сүргийн бүтцэд ямаа 44.6 хувийг эзэлж  өмнөх оныхоос 0.4 функтээр нэмэгдсэн аж. Малчид ямаагаа өсгөх болсон нь нэг кг ямааны ноолуур бараг 100 мянгад хүрч өртөг нэмэгдсэн, ямаагаа сааж сүүг нь борлуулж ашиг шимийг нь хүртдэг болсон нь нөлөөлсөн аж.
Сүргийн бүтцээр авч үзвэл Дорноговь аймаг 40.7 мянган тэмээ, 133.2 мянган адуу, 72,6 мянган үхэр, 861,5 мянган хонь, 893,6 мянган ямаатай болсон байна.
Мал сүргийн тоог таван төрлөөр үзэхэд тэмээ 8,0 хувь, адуу 12,3 хувь, үхэр 15,3 хувь, хонь 13,6 хувь, ямаа 15,3 хувиар тус тус өссөн аж.
Өнгөрсөн хугацаанд цаг агаарын нөхцөл байдал тааламжтай, мал сүрэг тарга хүч сайн авсан, малчид өвөлд бэлтгэж өвс, тэжээл хангалттай бэлдсэн нь мал өсөхөд эерэгээр нөлөөлсөн аж. 
 Х.Эрдэнэбулган

Монгол брэнд