top banner

Баярын өдрүүдэд 647 дуудлага иржээ


2018-01-02 14:11:25
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Улирч буй 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 02-ныг  хүртэлх амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 647 дуудлага, үүнээс 241 нь насанд хүрэгч, 406 нь хүүхдийн дуудлага эзэлжээ.
Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 599 дуудлага ирж тус тасаг ачаалал ихтэй ажилласан байна.
Архины шалтгаан, осол аваарын, шарх сорви, ханиад томуутай холбоотой дуудлага их ирсэн талаар  Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Болдбаатар ярив.
Яаралтай тусламжийн тасагт ээлжиндээ  нэг эмч, хоёр сувилагч, эрэмбийн ялгалтын эмч, нэг жолооч  гээд таван хүн ажилладаг бөгөөд эмч дуудлагаа дийлэхгүй тохиолдолд нэмэлтээр эмч, жолооч авч ажиллуулдаг аж. 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд