top banner

Өвөрхангай аймаг малын тоогоор улсад гурав дахь удаагаа тэргүүллээ


2018-01-02 13:34:59
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймаг 5,743,530 толгой мал тоолуулж, улсын хэмжээнд гурав дахь удаагаа тэргүүлээд байна. Тус аймаг 2017 оны жилийн эцсийн байдлаар 28.756 толгой тэмээ, 364.015 толгой адуу, 298.244 толгой үхэр, 2.663.296   толгой хонь, 2.389.219 толгой ямаа тоолуулжээ. Энэ нь өмнөх оноос 10.3 хувь буюу 534.9 мянган толгой малаар өссөн гэх үзүүлэлттэй байгаа юм.
Малын тоогоор Богд сум 454726 толгой малаар тэргүүлж, Баянгол сум 426123, Баян-Өндөр сум 412057, Бүрд сум 364392, Уянга сум 349956 толгой малаар дараах байрт жагслаа. Малын төрлөөр авч үзвэл Богд сум 9,8 мянган толгой тэмээ, Хужирт сум 34 мянган толгой адуу, Уянга сум 60,6 мянган үхэр, Баянгол сум 230,1 мянган толгой хонь, Богд сум 315,1 мянган толгой ямаагаар тус тус тэргүүлээд байна. Улсын хэмжээнд малын тоогоор тэргүүлсэн сумдаас Өвөрхангай аймгийн Богд сум 454,7 мянган толгой малаар тавдугаар байранд жагсчээ. Өвөрхангай аймагт малтай өрх айл 18928 байгаагаас малчин өрх айл 16084 байна.
Б.Батчимэг

Монгол брэнд