Баярын өдрүүдэд 11 хүүхэд мэндэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-01-02 13:33:50
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баярын өдрүүдээр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 11 хүүхэд мэндэлжээ. Тодруулбал 2017 оны 12 сарын 29-өөс 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх дөрөв хоногийн хугацаанд 11 эх төрж, таван хүү, зургаан охин мэндэлсэн байна. 
Мөн энэ хугацаанд БОЭТ-ийн хүлээн авах тасгаар 417 хүн үйлчлүүлснээс 307 иргэн амьсгалын замын өвчлөлөөр эмнэлгийн тусламж авсан ба 57 иргэн хэвтэж эмчлүүлсэн байна. Үүнээс 297 нь 16 хүртэлх насны хүүхэд байгаа юм.
Баярын өдрүүдэд ахуйн ослоор 16 хүн бэртэл авч, нэг хүн архины хордлогоор эмнэлгийн тусламж авсан гэх мэдээллийг БОЭТ-ийн Мэдээлэл, технологийн албанаас авлаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ