Шинэ оны анхны өдөр долоон шинэ иргэн мэндэллээ

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-01-02 12:07:01
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Амаржих газарт шинэ оны босгон дээр 12 сарын 29-31-ний хооронд 10 хүүхэд мэндэлсэн бол шинэ оны анхын өдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр долоон эх эсэн мэнд амаржиж 3 хүү, 4 охин мэндэлсэн байна.
Ховд аймгийн Засаг дарга шинэ оны босгон дээр БОЭТ-ийн Хүүхдийн тасаг болон Амаржих газрын Нярайн тасгуудаар орж бяцхан хүүхдүүддээ гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Уламжлалын дагуу Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог өвлийн өвгөний хамт Хүүхдийн тасгийн 38 хүүхэд, Амаржих газрын Нярайн тасгийн 20 хүүхдэд гарын бэлэг өгч эрүүл энхийн  ерөөлийг билэгдлээ.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ