top banner
Шуурхай мэдээ

Баян-Өлгийд шинэ оны анхны өдөр есөн хүүхэд мэндэлжээ


2018-01-02 11:56:20
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шинэ оны анхны өдөр Баян-Өлгий аймгийн хэмжээнд дөрвөн охин, таван хүү, нийтдээ есөн хүүхэд хорвоод мэндэлсэн талаар аймгийн Эрүүл мэндийн газраас  мэдээллээ.

Тэдний тав нь Нэгдсэн эмнэлгийн Төрөг тасагт, дөрөв нь Алтанцөгц,  Булган, Сагсай сумдад төржээ. Одоо амаржсан эх, нярайн биеийн байдал сайн байгаа ажээ.

Дашрамд дурдахад, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тус аймагт долоон хүүхэд мэндэлж байжээ.

Ө.Нурболат


Монгол брэнд