top banner

НӨАТ-ын баримтаа энэ сарын 08-ны дотор бүртгүүлэхийг анхааруулав


2018-01-02 11:24:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/-ын тухай хуулийн дагуу иргэдэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан олгодог болсон.

20 хувийн буцаан олголтыг авахын тулд иргэд өнгөрсөн оны 12 сарын 31-ны 24.00 цаг хүртэлх худалдан авалтын баримтаа энэ сарын 08-ны дотор www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлэх шаардлагатай гэдгийг ТЕГ-аас мэдээлэв. Хуулийн дагуу энэ сарын 08-наас хойш бүртгүүлсэн баримтын 20 хувийг буцаан олгох боломжгүй аж. Мөн ww.ebarimt.mn цахим хуудсан дахь  овог нэр, регистрийн дугаар, дансны дугаар зэргээ баталгаажуулахыг анхааруулав.

2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан иргэдэд олгох юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд