top banner
Шуурхай мэдээ

Хуучин шинэ оны зааг дээр 18 өрх өргөө цагаан гэртэй боллоо


2018-01-01 19:09:44
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Шинэ оныг угтан авах “Эрдэнэтийн өнгө” цэнгүүн А.Амарын талбайд боллоо. Цэнгүүний үеэр аймгийн Засаг даргын Тамгын газраас 18 айлд өргөө цагаан гэр бэлэглэв.
Шинэ жилийн баяраар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд гэр олгох уламжлал өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд үүнийг Засаг даргын нэрэмжит хүлээн авалтаас татгалзсан мөнгөөр зохион байгуулдаг юм. 2016-2017 оны зааг дээр 10 өрх гэртэй болсон бол энэ жил 18 айл өргөө цагаан гэртэй болов.
Мөн “Эрдэнэтийн өнгө” цэнгүүний үеэр  Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Орхон аймгийг “Оны тэргүүний нийгмийн түншлэгч”-ээр өргөмжилсөнийг аймгийн удирдлагуудад гардууллаа.
 
Б.Оюун-Эрдэнэ



 







 

Монгол брэнд