top banner

Шинэ оны эхний өдөр Сэлэнгэ аймагт учиг мэтгэх охин мэндэлжээ


2018-01-01 18:55:12
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Учиран золгож буй 2018 оны хуанлийн хамгийн эхний өдөр буюу 1-р сарын 1-нд Сэлэнгэ аймаг учиг мэтгэх нэгэн шинэ иргэнээр бүл нэмлээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн иргэн 24 настай И.Хулан шинэ оны эхний өдрийн 11 цаг 57 минутад төрж, анхны төрөлтөөрөө ийнхүү 3 кг 700 грамм охинтой болжээ. Харин улиран одож буй 2017 оны 12-р сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймагт гурван хүү, нэг охин мэндэлж, бахдам амжилт дүүрэн хуучин оноо шинэ иргэдийнхээ цангинасан дуугаар үджээ. Сүүлийн үед Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрөлт буурч байгаа тухай аймгийн НЭ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Ч.Отгонцэцэг

Сурталчилгаа
Монгол брэнд