top banner

"Зөгийн үүр" хөтөлбөрт 200 гаруй иргэд хамруулжээ


2018-01-01 18:01:44
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд 239 иргэд, албан хаагчийг хамруулсан байна.
2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа "Зөгийн үүр" хөтөлбөрөөр дамжуулан гадаадын улс орнуудад иргэд албан хаагчдын мэргэжил дээшлүүлэхэд нь анхаарч ажиллаж байгаа юм. Өнгөрч буй  2017 онд орон нутгийн 200 гаруй иргэдийг дээрх хөтөлбөрт хамруулсан байна. Тухайлбал дэлхийн 11 улс орнуудад эмч, эмнэлгийн ажилчдаа, англи хэлний багш, ХХАА-н мэргэжилтнүүд зэргээ туршлага судлуулан мэргэшүүлсэн байна.
Д.Мишигсүрэн

Монгол брэнд