top banner

Улаанбаатарт 16-18 градус хүйтэн байна


2018-01-01 13:05:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2018 оны 01 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сурталчилгаа
Монгол брэнд