top banner

Их аварга Д.Дагвадорж харьшгүй хүчтэн гэдгээ харууллаа


2018-01-01 12:54:15
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга  Асашёорюү Д.Дагвадорж Японы АБЕМА онлайн телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцож, харьшгүй хүчит аварга гэдгээ харууллаа.

Шинэ жилээ угтах баярын үдшийн телевизийн нэгэн онцлох цэнгээнт нэвтрүүлгийн гол дүр болсон Их аваргын энэхүү халз барилдаан улиран одсон 2017 оны
онцлох үйл явдлуудын нэг байв. “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгт  Их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй найм давлаа.



Долоон жилийн дараа с
умогийн дэвжээнд гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Их аварга Д.Дагвадорж, АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сумо бөхийн Озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт, жүдоч Изүми Хироши нартай хүч үзэж ялсан юм.
 

Д.Өлзий


Монгол брэнд