top banner
Шуурхай мэдээ

Австралид шинэ оны эхний өдөр мэндэлсэн анхны хүүхэд монгол хүү байв


2018-01-01 10:03:59
Зураг
СИДНЕЙ. /DailyMail/. Австрали улсад 2018 оны 1 дүгээр сар 1-нд мэндэлсэн анхны хүүхэд нь монгол хүү байв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Сидней хотын “Уэстмид” эмнэлэгт шинэ оны эхний өдөрт шилших шөнийн 1:20 цагт Э.Сайнзаяа хэмээх монгол эмэгтэй 4.5 кг жинтэй, 51.5 см өндөртэй хүү төрүүлсэн байна.

Э.Сайнзаяа ярихдаа “Удаан өвдсөн хэдий ч шинэ оны эхний өдөр шинэ хүнээ эсэн мэнд өлгийдөн авсандаа баяртай байна” гэжээ. Энэ хүү нь түүний хоёр дахь хүүхэд гэнэ.

Харин эх баригч Хью Портер ярихдаа “Шинэ оны анхны хүүхдийг эх барьж авсандаа маш баяртай байна. Шинэ оны салют буудуулснаас нэг цаг хүрэхгүй хугацааны дараа бяцхан хүү мэндэлсэн” гэжээ.

Г.Доржханд

Монгол брэнд