top banner

Оюутолгойд гал гарчээ


2018-01-01 00:19:19
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарсан мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт 12 дугаар сарын 31-ний 15 цагийн үед иржээ. 
Тус уурхайн төслийн талбайд байрлах хувцасны агуулах шатсан бөгөөд галыг унтраахаар уурхайн Гал унтраах анги ажиллаж байна. Аймгийн Онцгой байдлын газраас дөнгөж сая мэдээлэл авахад гал намжсан ч бүрэн унтраагүй байгаа гэлээ. Аймгийн Онцгой байдлынхан уурхайн мэргэжлийн хүмүүстэй байнгын холбоотой байгаа юм байна. 
Маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж дүгнэлт гаргах ажээ.
 Д.Мишигсүрэн


Монгол брэнд