top banner
Шуурхай мэдээ

Үс засуулбал жаргал ирнэ


2017-12-31 10:47:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Аргын тооллын 12 сарын 31, Адъяа гараг. Билгийн тооллын 13, Чөлөөт эх одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. 

Өвлийн дунд хар хулгана сарын зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр.Түлэх барилдлагатай. Шүтэн барилдлага нь хуран үйлдэхүй. Гал суудалтай. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
 

Монгол брэнд