Улаанбаатарт 15-17 градус хүйтэн

Монголын мэдээ | Лавлагаа
mn_tuul@montsame.mn
2017-12-31 10:43:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарт өнөөдөр 15-17 градус хүйтэн. Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус,  Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.


Холбоотой мэдээ