top banner

"Жанжны хот"-ын шилдэг хүүхдүүд тодорлоо


2017-12-29 22:43:48
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагддаг Сүхбаатар сумын шилдэг хүүхдүүдээ тодруулдаг “Жанжны хотын үр сад”-ын шинэ жил өнөөдөр болж, авьяаслаг хүүхдүүд шагналаа гардлаа.
Энэ жилийн тухайд Сэлэнгэ нутгийн хөдөлмөрч олны үргэлжлэл болсон хойч үрсээс маань Монгол Улсын шилдэг сурагчаар Сүхбаатар сумын 2-р сургуулийн сурагч Дэлхийн шатрын аварга Д.Цэлмүүн, Сүхбаатар сумын 5-р сургуулийн сурагч н.Баасаннямаа нар тодорсон бол, аймгийн шилдэг 9 сурагчаар дараах хүүхдүүд шалгарч шагналын эзэд боллоо. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын Тэргүүний 2-р сургуулийн 3в ангийн сурагч Ж.Сувд, Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн 12б ангийн сурагч Д.Бүрэнчимэг, Сүхбаатар сумын ЕБС-ийн 3-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Анударь, 6-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Хосшагай, мөн сургуулийн 11а ангийн сурагч Т.Ариунзаяа, Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 4-р сургуулийн 12в ангийн сурагч Д.Золбоо, сургуулийн 12в ангийн сурагч Б.Мөнх-Ану, Мандал сумын ЕБ-ийн Улсын тэргүүний 1-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Ануужин, Ерөө сумын сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхсувд нар шилдэг хүүхдүүдийн шагналыг хүртлээ. Харин багийн амжилтаар Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн н.Марал ахлагчтай “Хувьсгал” тодорлоо.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд