top banner

"Монголоо дуурсгасан алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд" шинэ ном мэндэллээ


2017-12-29 22:36:12
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч Т.Доржсүрэнгийн "Монголоо дуурсгасан алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд" хэмээх дурсамж өгүүлсэн ном шинэ оны босгон дээр уншигчиддаа хүрлээ.
Сэлэнгэ түмний бахархал болсон, Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга агуу энэ бөхийн тухай судалгааны анхны ном болж буйгаараа эл ном онцлогтой юм. 412 хуудастай энэ номонд олон хүний дурсамж, яриа орсноороо содон болсон гэж зохиогч өгүүлж байна. Домогт бөхийн тухай хойч үеийн залуусдаа таниулах зорилго бүхий энэхүү номоо цаашид улам баяжуулан судалж дэлгэрүүлэхийг залуу үедээ би нээлттэй үлдээсэн хэмээн тэрээр нэмж өгүүллээ.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд