top banner
Шуурхай мэдээ

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоо толгойгоор улсад тэргүүлжээ


2017-12-29 22:27:30
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2017 оны мал тооллогоор 5.290.3 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 5.6 хувиар өссөн байгаа юм. Энэ жил Архангай аймгийн мал тооллогын дүнгээр мал төрөл бүр дээрээ 2.3-10.9 хувиар өссөн гэсэн дүн гарчээ.

Өөрөөр хэлбэл, тэмээ 1383 толгой, адуу 381000 толгой, үхэр 628.7 мянган толгой, хонь 2.844.3 мянга, ямаа 1.435.0 мянга тоологджээ.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоо толгойгоор улсад тэргүүлсэн байна. Мөн Эрдэнэмандал сум нийт 488.6 мянган толгой мал тоолуулж улсад тэргүүлсэн байна.

Энэ жилийн тухайд хамгийн цөөн буюу нийт 109.5 мянган толгой малыг Хангай сум тоолуулжээ.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд