top banner

40 гаруй иргэн төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа


2017-12-29 18:27:33
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлагийн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн нэр бүхий 41 иргэн төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар  өнөөдөр гардуулж өглөө.

Төрийн дээд одон, медаль хүртсэн хүмүүсийг доор танилцуулж байна.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор "Жас агро" ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь "Мах маркет" үйлдвэрийн дарга Нурийн Бейбитхан,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

1. Темирбекийн Ауталив
2. Сонгобайн Замира - Бүркит корпорацийн захирал
3. Жинбайн Канибат-Аймгийн Баруун бүсийн ЦШС-ний инженер
4. Турдыханы Хабай - Сагсай сумын 1 дүгээр багийн өндөр настан

Алтан гадас одонгоор:

1. Жумахжын Абылайхан - Өлгий сумын 15 дугаар хүүхдийн цэцэрлэгийн ня-бо
2. Отгоноогийн Алтанцэцэг - Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч
3. Хамшыбайн Болшыкей -
4. Далелханы Даргерхан -   Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий ня-бо
5. Балжиний Дорлиг - Буянт сумын өндөр настан
6. Ергалигийн Ёлка - Ахмадын хорооны ахмадын эмийн санч
7. Бахраны Жомарт - Бугат сумын өндөр настан
8. Командирын   Замира  -  Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, тэтгэврийн байцаагч
9. Гончигийн Мандат-Аймгийн ГХБХБГ-ын архитектор
10.  Ю.Аххатаны Махмет - Алтанцөгц сумын өндөр настан
11.   И.Сламханы Нэгдэлхан - Аймгийн МСҮТ-ийн маркетингийн албаны дарга
12. Хатайн Рауль - Бугат сумын өндөр настан
1З.Молдаханы Салтанат-Аймгийн МХГ-ын химийн шинжээч
14. Сирихбайн Сейлхан - Өлгий сумын ахмад настан
15.Камештайн Сүлеймен - Буянт сумын "Жаскыран" хоршооны эзэн
16.Жаманы Тилеген - Улаанхус сумын Засаг даргын орлогч
17.Сапочкагийн Тилеубай - Цэнгэл сумын байгаль орчны хяналтын улсын
байцаагч
18.Шаривханы Хавикей
19. Силамын Ханатхан - Гаалийн улсын байцаагч

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

1. Зейнелийн Айжан - Аймгийн "Абкен" ХХК-ийн захирал
2. Хумарбайн Айымхан - Өлгий сумын өндөр настан
3. Төлеубайн Алдан - "Цалгар" МЭҮН-ийн малын эмч
4. Солтаны Амантай - Аймгийн ХХААГ-ын нярав
5. Зиябайн Ахгүл -
6. Төлегений Бибигүл - аймгийн ЭМГ-ын дархлаажуулалтын бага эмч
7. Магауиягийн Бирлес
8. Даргиагийн Давхарбаяр - Монгол-Алтай нурууны УТХГ-уудын хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн
9. Ахкөлбайн Дидар
10.  Ашимийн Рая -
11.  Хумарханы Саттигүл - Алтай сумын Соёлын төвийн эрхлэгч
12.Ажкений Турганбек
13.Сиралын Хапура - Толбо сумын өндөр настан
14. Н.Кешуханы Манар - Аймгийн "Эм хангамж" ХХК-ийн жор баригч
15.Шакиртийн Манарбек

Цэргийн хүндэт медалиар:

1. Авилмажимийн Баделгажы - Улаанхус сумын ахмад настан

Шударга журам медалиар:

1. Хавалхагын Бахыткерей - Булган сумын 5 дугаар багийн малчин

Ө.Нурболат


Монгол брэнд