top banner
Шуурхай мэдээ

Монголын Үндэсний музей үнэ төлбөргүй үйлчилж байна


2017-12-29 13:25:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойг тохиолдуулан Монголын Үндэсний музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Монголын үндэсний музейн үзмэрийн танхимаас Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзэх боломжтой. Тус музей 1924 онд байгуулагдсан бөгөөд музейн цуглуулга, сан хөмрөгт нь нэн эртний Чулууны үеэс өнөөг хүртэлх олон мянган жилийн монголчуудын түүх, өв соёлын холбогдолтой 56000 орчим үзмэрээс бүрддэг. Байнгын үзүүллэгийн 9 танхимд үзэсгэлэнгээ түүхэн он дараалал, тусгай сэдвийн хүрээнд дэглэн үзэгчдэд толилуулдаг байна. Үндэсний музей энэхүү түүхэн өдөр үнэ төлбөргүй үйлчилж, Монголын түүх, соёлыг сурталчилж байгаа аж. 

Мөн Монголын уран зургийн галлерей ч өнөөдөр 10.00-17.00 цагт үнэ төлбөргүй үйлчилж, зургийн уралдаан зохион байгуулж байна.
 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Монгол брэнд