top banner

Булган аймгийн мал сүргийн тоо толгой хамгийн их буурчээ


2017-12-29 12:59:02
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд мал сүрэг нь хамгийн их хэмжээгээр буурсан аймгийн нэг болжээ.
Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3,485 мянган малтай байсан бол энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.361 мянган мал тоолуулж, өмнөх оныхоос 124,4 мянган толгойгоор буурсан байна.
Өвөл, хавар хахир хатуу байж, зун нь оройтож гантай жил болсноос хээлтэгч мал хээл их хаясан, малчид ирэх өвөл, хаврын төлөвийг харж мал сүргээ зах зээлд нэлээд борлуулсан зэрэг шалтгаанаар малын тоо буурсан гэж аймгийн статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхбат хэллээ.
Таван хошуу малаас тэмээнээс бусад нь 9,7-67,1 мянган толгойгоор буурсан дүн урьдчилсан байдлаар гараад байна.
М.Батжаргал

Сурталчилгаа
Монгол брэнд