top banner

МЭҮТ-ийн мэргэжилтнүүд унаатай боллоо


2017-12-29 11:59:33
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. ХХААЯ-аас Баянхонгор аймгийн ХХААГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн сум бүрт харьяалагдах мэргэжилтнүүдэд Ямаха брэндийн мотоциклийг дагалдах хэрэгслийн хамт олгосныг аймгийн Засаг дарга Г.Батжаргал гардууллаа.

Аймгийн нийт 20 сумын МЭҮТ мэргэжилтнүүд ийнхүү унаатай болсноор төрийн ажил үйлчилгээ иргэдэд илүү шуурхай хүрэх боломжтой болж байгааг тэрээр онцоллоо.

Мотоцикль нэг бүрт жолооч болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах хоёр ширхэг каск, салхины хамгаалалт, нэхий дотор бүхий ханцуйвч, дулаан бээлий, нүдний шил зэргийг дагалдуулан олгосноороо жолооч болон зорчигдчдын аюулгүй байдлыг хангаж өгчээ.

Ямаха брэндийн мотоцикл нь дагалдах хэрэгслийнхээ хамтаар гурван сая орчим төгрөгийн өртөгтэй ба нийт 60 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт ийнхүү хөдөө аж ахуйн салбарт хийгдлээ.
                                                                                                                           Б.Мөнхзул


Монгол брэнд