top banner

"Хонгорын найрагчдын онгодын түүвэр" хэвлэгдэн гарлаа


2017-12-29 11:11:11
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ жил Баянхонгорчууд их найрагч, Төрийн шагналт, “Хүрэн морь” найраглалаараа олноо овоглогдсон Чойжилжавын Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн арга хэмжээний хүрээнд 28 дахь удаагийн "Хүрэн морь" яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг эмхэтгэн "Хонгорын найрагчдын онгодын түүвэр" номыг аймгийн ЗДТГ, БСУГ, Баянхонгор аймгийн Зохиолчдын холбоо хамтран гаргажээ.
Номыг бүтээхэд Ч.Лхамсүрэнгийн 100 жилийн ойг тэмдэглэх комиссын дарга, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь идэвх санаачилга гарган ажилласныг зохиолчид тодотгож байв.
Уг номыг Ардын уран зохиолч Тангадын Галсан, БСУГ-ын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, С.Мөнхтогтох нар хамтран эмхэтгэн гаргажээ.
Нийтдээ 40 гаруй яруу найрагчийн 150 гаруй шүлэг, яруу найргаас бүрдэх уг ном нь Баянхонгорын яруу найрагчдын шинэ үеийн төлөөллийн чансааг илтгээд зогсохгүй, уран бүтээлийн шинэ шанг татсанаараа онцлог болж байна.
                                                                                                                                        Б.Мөнхзул

Монгол брэнд