top banner

Булган аймгийн 2017 оны шилдэг ажилтнууд тодорлоо


2017-12-28 17:36:59
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ оны аймгийн шилдэг ажилтнуудаа тодрууллаа. Аймгийн оны шилдэг ажилтныг 14 дэх жилдээ тодруулж байгаа юм. 
 
Нутгийн захиргааны байгууллагын шилдэг ажилтнаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, хуул хяналтын байгууллага, төрийн тусгай албаны шилдэг ажилтнаар аймгийн шүүхийн шинжилгээний албаны гарын хээний санч П.Чанцалдулам, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг ажилтнаар Сайхан сумын сургуулийн захирал О.Болормаа, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын шилдэг ажилтнаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, эмч Х.Энхцэцэг,
шалгарчээ. Мөн нийгмийн хамгаалал, нийгмийн бүлгүүдийн байгууллагын шилдэг ажилтнаар аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Батчимэг, дэд бүтцийн салбарын шилдэг ажилтнаар “Булган АЗЗА” ТӨХК-ий ажилчин Д.Бат-Орших, үйлдвэр, үйлчилгээний салбарын шилдэг ажилтнаар “Баатар ван” амралт, сувиллын захирал Д.Баттөр, төрийн бус байгууллагын шилдэг ажилтнаар “Булган нэг үе” клубын тэргүүн Р.Ариунбилэг, хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтнаар “Эхо хан буян” хоршооны дарга Э.Энх-Эрдэнэ, байгаль орчны салбарын шилдэг ажилтнаар аймгийн байгалт орчин, аялал жуулчлалын газрын ойн нэгжийн дарга Д.Мандахсанг шалгарууллаа.
М.Батжаргал

Сурталчилгаа
Монгол брэнд