top banner
Шуурхай мэдээ

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн медальтнууд нийт 90 сая төгрөгийн шагнал гардлаа


2017-12-28 16:35:04
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга болсон “Эрчим”  баг 40 сая төгрөгөө гардан авлаа.  

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээний мөнгөн медальт “Улаанбаатар Сити” баг 30 сая төгрөг, хүрэл медалийн эзэд болох “Атлетик 220” баг 20 сая төгрөгийн мөнгөн шагналаа авлаа.

Монголын хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ий
нШилдэг хаалгач”, “Шилдэг хамгаалагч”, “Шилдэг хагас хамгаалагч”, “Шилдэг довтлогч”, “Шилдэг талбайн шүүгч”, “Шилдэг туслах шүүгч”-ийн шагналыг тус тус олгов.

“Эрчим” клуб “Хүрхрээ үндэсний лиг”-т гурав дараалан аваргалсан бол “Улаанбаатар Сити”, “Атлетик 220” багууд анх удаа үндэсний лигийн медалийн тавцанд гарсан юм. Шинээр төрөн гарсан багууд үндэсний лигийн аваргын төлөө хүч үзэж, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн өрсөлдөөнийг улам сонирхолтой, ширүүн болгож байгаа нь хөлбөмбөгийн спортод хөрөнгө оруулалт хийж буй “Арвайн үндэс” ХХК, МХБХ-ны хамтын ажиллагааны үр дүн гарч байгаагийн илрэл юм.

Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Арвайн үндэс” ХХК-ийн хамт олонд нийт хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс
МХБХ-ноос чин сэтгэлийн талархалаа илэрхийллээ.
 

Д.Өлзий


Монгол брэнд