top banner

Баян-Өлгийд ямааны тоо цөөрчээ


2017-12-28 14:36:58
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Баян-Өлгий аймаг 971221 толгой ямаа тоолуулсан ба өнгөрсөн жилтэй харьцуулахад 12093 толгойгоор буурчээ.

Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар үүнд 2016-2017 оны өвөл Ховд голын эрэг дагуух сумдад ямаа ихээр хээл хаясан, зун гантай болж өвөлжилт хүндрэх төлөв ажиглагдсанаар малчид ямаагаа олноор борлуулсан зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

Бусад сургийн хувьд өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ удаагийн тооллогоор аймгийн хэмжээнд 93402 толгой адуу, 161025 толгой үхэр, 5279 толгой тэмээ, 995222 толгой хонь, нийтдээ 2226149 толгой мал тоолуулж, 58798 толгой буюу 2.7 хувиар өсжээ.

Харин Цэнгэл сум 298012 толгой мал тоолуулж хамгийн олон малтай сумаар, Өлгий сум 26715 толгой буюу хамгийн цөөн малтай сумаар тус тус тодорчээ. 

Баян-Өлгийчүүд 2016 онд 2167351 толгой мал тоолуулж байсан юм. 

Ө.Нурболат


Монгол брэнд